Миний хүүхэд : Жирэмсэн эхийн хооллолт-1

Жирэмсэн эхийн хооллолт-1

Зөв зохистой хооллолт нь жирэмсэн эх болон ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг гэдэг нь мэдээж. Эрүүл зөв хооллох нь жирэмсний явцыг элдэв төрлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн болон хөхүүл эх болж өгвөл шинэхэн хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Эмч нар тэдэнд сахароз агуулагдах бүх хүнсийг хоолны цэснээс хасаж глюкоз, фруктоз, зөгийн бал болон тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнээр орлуулахыг зөвлөдөг.

Жирэмсний эхний хагаст хооллолт нь зарчмын хувьд ердийнхөөс нэг их ялгаагүй байна. Гэхдээ жирэмсний эхний 3 сар ургийн эрхтэн бүрэлдэн бий болох үе учраас хоол тэжээлээр уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, микроэлементүүдийг зохистой хэмжээнд авч байх ёстой. Хоногт дунджаар 110 г уураг, 75 г өөх тос, 350 г нүүрс ус агуулсан 2400-2700 ккал илчлэгтэй хоол тэжээл хэрэглэснээр жирэмсэн эхийн организмын хэрэгцээ хангагдаж хоол боловсруулах эрхтэний хэвийн ажиллагаа хангагдана. Давстай болон хүчиллэг зүйлс идмээр санагдсан үед бага зэргийн даршилсан байцаа, өргөст хэмх, икра хэрэглэж болно. Ер нь ямар нэг зүйл идмээр санагдахад өөрийгөө учиргүй хориглох хэрэггүй бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ жирэмсэн болсон өдрөөс эрс хориглох зүйл бол архи, тамхи, мансууруулах төрлийн зүйл юм.

Эмчийн зааваргүйгээр ямар ч эм хэрэглэж болохгүй, ялангуяа эхний хэдэн сард эмийн эмчилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэглээнээсээ гич, халуун чинжүү, тонх, уксусыг хас. Хэрэглэж байгаа хоол хүнснийхээ чанар, аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч байхгүй бол жирэмсэн эх болон хэвлий дэх хүүхдэд аливаа хоолны хордлогын үр уршиг сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн жирэмсэн болон хөхүүл үед хүүхдийн тэжээлд зориулсан юм уу консервант агуулаагүй нь үнэн гэсэн бичигтэй биш л бол консерволсон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Жирэмсний эхний хагаст 4 удаа хооллож байвал зохилтой. Өглөөний эхний унд /7-8 цагт/ хоногийн хоолны 30 %-ийг, хоёрдахь унд /11-12 ц/ 15 %, өдрийн хоол /14-15 ц/ 40 %, оройн хоол /18-19 ц/ 10 % байх бөгөөд оройн 21 цагт 1 аяга тараг ууна.

Жирэмсэн эхийн хоногт уух шингэний хэмжээ 2-2.5 л байдаг. Үүний ихэнх нь идэж байгаа зүйлд агуулагдаж байдаг. Дангаар нь 1-1.2 л шингэн /ус, цай, сүү, компот, шүүс/ хэрэглэх шаардлагтай бөгөөд жирэмсний сүүлийн 2 сард хавагнах гээд байдаг тул уух шингэнийг 4 аягаас хэтрүүлэхгүй байвал зохино.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Zoozhon

Ээжүүдээ блогер ээжүүдийнхээ фэйсбүүкд нэгдээрэй хө Гөүгөү-ийн блогер ээжүүд гээд хайхаар гараад ирнэ

Zoozhon

http://zoozhon.blog.gogo.mn/read/entry344969
http://www.facebook.com/pages/Soderdene/214004335294279?sk=wall

Сайн байцгаана уу ээжүүдээ..Зоозхон нь нэг ийм санал гаргах гэсиймаа энэ Сод-Эрдэнэ гээд хүүд тусалцааяа гэж уриалга гаргах гэсэн юм..Бидний хэдэн ээжүүдийн энхрий үрсээс ялгаа юу байхав. Хорвоод хүн болж мэндэлснээсээ хойш төрөлхийн ясны сийрэгжилттэйгээсээ болоод өвдөж шаналаж яваа юм байна.Бүгдээрээ сэтгэлээрээ мөнгө цуглуулаад энэ хөөрхөн хүүд, ээж болон гэр бүлийнхэнд нь туславал ямар вэ ээжүүдээ? Та хэд минь юу гэж бодоцгоож байна? Их мөнгө хандивлах нь гол нь биш боломжоороо манай грүппын ээжүүд маань хандив цуглуулахаар шийдээд одоогын байдлаар 120.000төгрөг цугларчихсан байна...Бүгдээрээ идэвхитэй оролцоцгоогоорой гэж уриалмаар байнаа...Энэ 7хоногтоо багатаагаад хандиваа өгөх боломж байна уу? Грүппрүүгээ орж пост уншаарай. Баярлалаа Зоозхоноос..http://www.facebook.com/groups/eejuud/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)